Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл

Урт хугацаагаар буюу 6 сараас 2 жилийн хугацаанд Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэдээлэл

МОНГОЛ УЛСАД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ГАДААД ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ҮЗҮҮЛЭЛТ

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ


БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсад зөвшөөрөл анх удаа хүсэхэд бүрдүүлэх бичиг баримт

1.Эмнэлгийн мэргэжилтний буртгэлийн нэгдсэн санд цахимаар гаргасан хүсэлт

2.Тухайн төрөлжсөн мэргэшлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтэн зайлшгүй ажиллуулах үндэслэл (Монгол Улсад тухайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэгдээгүй эсхүл дутагдалтай, эмчилгээ, оношилгоо шинэ технологи нэвтрүүлэх, Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтнийг дагалдуулан сургах, Монгол Улсад гадаадын эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход баримтлах эмнэлгийн тусламж, үйлчилгээний тэргуулэх чиглэлд нийцэж байгаа гэх мэт) -ийг тодорхойлсон албан бичиг.

3.Эрүүл мэндийн байгууллагын даргын баталсан гадаадын эмнэлгийн мэргэжилтний Монгол Улсад ажиллах хугацаанд гүйцэтгэх ажил үйлчилгээний төрөл, давтамж, тоо хэмжээ, үйлчилгээний төлбөр, монгол талын эрүүл мэндийн байгууллагын хамтран ажиллах эмнэлгийн мэргэжилтэн, гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нутаг буцсаны дараа тусламж, үйлчилгээ үзүүлсэн өвчтөнг хариуцаж ажиллах эмнэлгийн мэргэжилтний үүрэг оролцоог тусгасан ”Гүйцэтгэх ажил үйлчилгээний төлөвлөгөө”

4.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний танилцуулга (5 дугаар хавсралтын дагуу)

5.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний хүчин төгөлдөр паспорт, түүнийг орлох хууль ёсны баримт бичиг

б.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний хүчин төгөлдөр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичиг, баталгаат монгол орчуулгын хамт

7.Анагаах ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэнийг нотлох үнэмлэх, диплом, түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичиг, баталгаат монгол орчуулгын хамт

8.Төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр суралцсаныг нотлох хүчин төгөлдөр баримт бичиг, баталгаат монгол орчуулгын хамт

9.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний үндсэн эрүүл мэндийн байгууллага, Монгол талын эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээ, баталгаат монгол орчуулгын хамт

10.Энэхүү журмын 6.4-т заасан шалгуурыг хангасныг нотлох орчуулагчийн баримт бичгийн баталгаат хуулбар

11.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт / багц цаг бурэн бүрдүүлж эсхүл зөвшөөрлийн шалгалтад тэнцэж зөвшөөрлийн гэрчилгээ авахад/15.Монгол хэлний түвшин тоггоох стандарт шалгалт (TOMFL-Test of Mongolian as а Foreign Language)-aap дунд эсхүл ахисан тувшинтэй байх

(Монгол Улсад хоёроос доощгүй жил төрөлжсөн мэргэшлээрээ тасралтгүй ажилласан бөгөөд цаашид зөвшөөрөл ургэлжлүүлэх авах хүсэлт гаргахад шаардлагатай


Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсад зөвшөөрөл дахин хүсэхэд бүрдүүлэх бичиг баримт

1.Эмнэлгийн мэргэжилтний буртгэлийн нэгдсэн санд цахимаар гаргасан хүсэлт

2.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний танилцуулга (5 дугаар хавсралтын дагуу)

3.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний хүчин төгөлдөр паспорт, түүнийг орлох хууль ёсны баримт бичиг/шинээр олгосон, сунгалт хийгдсэн бол/.

4.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний хүчин төгөлдөр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичиг, баталгаат монгол орчуулгын хамт /Сунгалт хийгдсэн бол/.

5.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний үндсэн эрүүл мэндийн байгууллага, Монгол талын эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээ, баталгаат монгол орчуулгын хамт /Сунгалт хийгдсэн бол/.

6.Энэхүү журмын 6.4-т заасан шалгуурыг хангасныг нотлох орчуулагчийн баримт бичгийн баталгаат хуулбар/орчуулагч өөрчлөгдсөн бол/.

7.Тухайн төрөлжсөн мэргэшлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтэн зайлщгүй ургэлжлүүлэн ажиллуулах үндэслэл албан бичгийн хамт /Сунгалт хийгдсэн бол/.

8 .Гадаадын эмнэлгийн мэргэжилтний биечлэн гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулсан ажлын тайлан, баталгаат монгол оруулгын хамт.

9.Шалгалтын хураамж төлсөн баримт /зөвшөөрөл дахин авах хүсэлт гаргахад/.

10.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт / багц цаг бурэн бүрдүүлж эсхүл зөвшөөрлийн шалгалтад тэнцэж зөвшөөрлийн гэрчилгээ авахад/.

11.Монгол хэлний түвшин тоггоох стандарт шалгалт (TOMFL-Test of Mongolian as а Foreign Language)-aap дунд эсхүл ахисан тувшинтэй байх

(Монгол Улсад хоёроос доощгүй жил төрөлжсөн мэргэшлээрээ тасралтгүй ажилласан бөгөөд цаашид зөвшөөрөл ургэлжлүүлэх авах хүсэлт гаргахад шаардлагатай.

11.Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хуулбар.

12.Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар.

САЙДЫН ТУШААЛ

    Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
    Талархал, санал хүсэлт
    Шалгалтын сорилд хариулах заавар