Мэдээллийн аюулгүй байдлын бодлого
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээллийн аюулгүй байдлын бодлого нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог (МАБУТ) бүрдүүлж, эрүүл мэндийн салбарын мэдээллийн системийн найдвартай ажиллагаа, мэдээллийн сангийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангах, дотоод болон гадаад орчноос үүсэх аливаа халдлага, аюул заналаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.
Эрүүл мэндийн хөгжлийн төв нь мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллахдаа дараах бодлогыг баримтална. Үүнд:
- ISO/IEC 2700 стандартын дагуу мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, тасралтгүй сайжруулна.
- Ажилтан, үйлчлүүлэгч, хамтрагч байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийг найдвартай хадгалж, эрх ашгийг нь хамгаална.
- Мэдээлэлтэй харьцах бүхий л үйл ажиллагаанд нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг нэн тэргүүнд тавина.
- Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг хүлээн зөвшөөрөгдөх түвшинд барихын тулд холбогдох журам, стандарт, үйл ажиллагааны заавар, хяналтыг хэрэгжүүлнэ.
- Мэдээлэлд хандах эрхийг зохих түвшинд хязгаарлаж, халдлагаас урьдчилан сэргийлэх техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авна.
- Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил, дутагдлыг мэдэгдэх, бүртгэх, шинжлэх, тайлагнах, залруулах, дахин давтагдахаас сэргийлэх орчныг бүрдүүлнэ.
- Мэдээллийн аюулгүй байдлын тасралтгүй байдлыг хангах, ажилчдын мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх арга хэмжээ авдаг байна.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29