Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага
Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага

“Ахлах” зэрэг горилогч эрүүл мэндийн ажилтан дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх;
- Тухайн мэргэжил, мэргэшлийг эзэмшснээс хойш тухайн чиглэлээр 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
- Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж буй эрүүл мэндийн ажилтны хувьд тасралтгүй ажилласан 1 жилийг 1.5 жилээр дүйцүүлэх;
- Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
- Зэрэг горилсон чиглэлд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
- Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;
- Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.
Тэргүүлэх зэрэг горилогч эрүүл мэндийн ажилтан нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх;
- Тухайн мэргэжил, мэргэшлийг эзэмшснээс хойш тухайн чиглэлээр 13-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
- Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эрүүл мэндийн ажилтны хувьд тасралтгүй ажилласан 1 жилийг 1.5 жилээр дүйцүүлэх;
- Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх,
- Орон нутагт ажиллаж буй эрүүл мэндийн ажилтны тухайд харьяалах эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
- Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад үндсэн орон тоонд болон ажиллан суралцах журмын хүрээнд хагас жилээс доошгүй хугацаанд ажилласан байх;
- Зэрэг горилсон чиглэлд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
- Ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах эсхүл багц цагийн богино хугацааны сургалт зохион байгуулсан байх;
- Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;
- Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.
Зөвлөх зэрэг горилогч эрүүл мэндийн ажилтан нь дараах нийтлэг шаардлагыг хангана. Үүнд:
- Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх;
- Тухайн мэргэжил, мэргэшлийг эзэмшснээс хойш тухайн 25-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
- Сувилагчийн хувьд тухайн мэргэжил, төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
- Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад үндсэн орон тоонд болон ажиллан суралцах журмын хүрээнд 3 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх;
- Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх,
- Орон нутагт ажиллаж буй эрүүл мэндийн ажилтны тухайд харьяалах эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
- Зэрэг горилсон чиглэлд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
- Ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;
- Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;
- Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 5 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх;
- Салбарын хөгжил, мэргэжил, мэргэшлийн чиглэлээр бодлого боловсруулахад хувь нэмэр оруулсан манлайлагч байх.
Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагыг мэргэжил, мэргэшлийн онцлогийг харгалзан мэргэшлийн зэргийн чиглэл, шатлал тус бүрээр боловсруулж, төвөөс баталсны дагуу хэрэгжүүлэх ба нийтлэг шаардлагын үзүүлэлтийг тусгай шаардлагад давхцуулахгүй.
Тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр зөвлөх зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагад боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэргийн асуудлыг оруулах эсэхийг мэргэшлийн нийгэмлэг, холбоо судалж, төвтэй зөвшинө.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/10/24
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ