Мод тарих үндэсний өдөрт нэгдлээ
2023/05/15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрхтний донор болж элэг нэгт Монголчууддаа амьдрал бэлэглэсэн Доноруудынхаа гэгээн дурсгал, ариун үйлсийг хүндэтгэн мөнхжүүлж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйл ажиллагааг ЭМХТ-ийн Эс, Эд, Эрхтэн Шилжүүлэн Суулгах Үйл Ажиллагааг Зохицуулах албанаас санаачлан эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багууд болон Эрхтэн Шилжүүлэн Суулгах Монголын Холбоо, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр шимийг хүртсэн иргэд, Эрхтэн Шилжүүлэн Суулгуулсан Иргэдийн Холбоо, Эрхтэн Шилжүүлэн Суулгах эрх бүхий эмнэлэг болон Донор эмнэлгүүд оролцлоо.
Уг үйл ажиллагааны хүрээнд тус төвөөс 110 мод тарьж нэгдсэн юм.
Эрхтний донор болсон амьд болон амьгүй донорууддаа хүндэтгэл үзүүлэх ариун үйл хэрэг, гэгээн дурсгалыг дурсаж мод тарьсан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, түүний ажлын хэсэг, УГТЭ-ийн Ц.Төмөр-Очир болон С.Наранцэцэг дарга, Харвалтын төв, ЭЭТ-ийн эмч нар, ШАлтантуяа захиралтай ЭХЭМҮТ-ийн төлөөлөл, Б.Эрдэнэбулан захиралтай УХТЭ-ийн төлөөлөл, Э.Галбадрах захиралтай ГССҮТ-ийн хамт олон, Р.Гантуяа, Б.Батзориг, Б.Хишигжаргал захиралтай УНТЭ-ийн бөөр болон шөрмөс шилжүүлэн суулгах багууд, Д.Баян-Өндөр, Н.Энхтайван, П.Анхтуяа эмч нар, Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн холбооны бүх гишүүд Удирдах зөвлөлд, Н.Эрдэнэхүү захиралтай ХСҮТ-ийн Ч.Мөнхзаяа эмчтэй баг, Даван туулагсад ТББ, Х.Азжаргал захиралтай Өэжин мед Үр шилжүүлэн суулгах эмнэлгийн төлөөлөлд ЭМХТ болон ЭЭЭШСҮАЗА-ны хамт олны зүгээс талархсанаа илэрхийлж байна.
Сайн үйлс улам дэлгэрэх болтугай!
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29