Тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
2023/05/02Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагад богино хугацааны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Сургалтын чиглэл:
- Ерөнхий мэс засал / Бүдүүн шулуун гэдэсний мэс засал. Элэг,цөс, нойр булчирхайн мэс засал. Хөх, дотоод шүүрлийн мэс засал / – 2
- Мэдрэлийн мэс засал – 1
- Эмэгтэйчүүдийн өвчин судлал– 1
- Урологи – 1
Сургалтын хугацаа: Сургалт 21 хоног үргэлжлэх ба 2023 оны 5-6 сард сургалтад хамрагдана.
Тавигдах шаардлага
- Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг байх;
- Тухайн чиглэлээр үндсэн болон төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх;
- Эзэмшсэн мэргэшлээрээ тухайн байгууллагадаа 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан байх;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
- Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх;
Бүрдүүлэх материал
- CV буюу хувь хүний дэлгэрэнгүй тодорхойлолт /татаж авах/ /Одоо хэрэглэж буй утасны дугаарыг заавал оруулах/;
- Англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо, гэрчилгээний хуулбар /БНСУ дахь эрүүл мэндийн байгууллагаас Англи хэлээр ярилцлага авна/;
- Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн санд / www.hr.hdc.gov.mn/ бүртгэлтэй байх;
Холбогдох материалыг 2023 оны 05 дугаар сарын 09-ний 18:00 цаг хүртэл sumunkhdelger@gmail.com хаягаар хүлээн авна.
Лавлах утас: 98142485
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10