Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

Дотоод аудит, эрсдэлийн удирдлагыг сурталчлах сарын аяныг эхлүүллээ

2023/05/01


Олон улсад 1990-ээд оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарыг “International Internal Audit Awareness Month” буюу “Олон улсын дотоод аудитын үйл ажиллагааг сурталчлан таниулах сар” болгон тэмдэглэж энэхүү үйл ажиллагааны хүрээнд тухайн байгууллагад “Дотоод аудит ямартай үнэ цэнтэй вэ?”, “Байгууллагын эрсдэлийн удирдлага дахь Дотоод аудитын оролцоо юу вэ?”, “Эрсдэлийн удирдлагын үүрэг гэж юу вэ?” гэх мэтээр олон нийтийн эрх ашгийг Дотоод аудит хэрхэн хамгаалдаг талаар таниулан, сурталчилдаг байна.

Тус төвийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас 5-р сарыг “Дотоод аудит, эрсдэлийн удирдлагыг сурталчлах аян” болгон зарлаж өнөөдөр  /5 дугаар сарын 1/  аяны нээлтийг хийлээ. 

 Аяны хүрээнд төвийн хэмжээнд болон Сургалт эрхлэх байгууллагуудын дотоод аудит, эрсдэлийн удирдлагын суурь түвшинг тодорхойлох, эрдсэлийн удирдлага болон ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй чиглэлээр 8 өдрийн танхимын сургалт болон бусад үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангалаа.

Ингэснээр ЭМХТ болон Сургалт эрхлэх байгууллагуудыг үйл ажиллагаандаа эрсдэлийн үнэлгээ хийх арга зүйгээр ханган, ажлын байрны эрсдэлээ бие даан тодорхойлох, үнэлэх ур чадварыг эзэмшүүлэх юм.