Энэ жилдээ Эрүүл жиндээ аян
2023/04/21Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс "Энэ жилдээ-Эрүүл жиндээ" аяны хүрээнд албан хаагчдынхаа ажлын байран дахь эрүүл мэндийг дэмжих, эрүүл, зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор олон үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Төвийн Хамт олны зөвлөл, Спорт хамтлагтай хамтран тогтмол нэг өдөр спорт зааланд тоглох, ажлын байранд дасгал хөдөлгөөнөөр хичээллэх бололцоог бүрдүүлэх, ууланд алхалт хийх, биеийн жингийн индекс тодорхойлох, дасгалжуулагч багш урьж ажиллуулах, бие бялдарын түвшин тогтоох ажлуудыг хийгээд байна.
Энэ удаад НЭМҮТ-тэй хамтран сургалт зохион байгуулж, ажлын байрны дасгал хэлбэрээр боловсруулсан Түмэн дасгалыг заан, Танита аппаратаар биеийн жингийн индекс тодорхойлох аргыг заалгаж авлаа.
Уг арга хэмжээний үеэр тус төвийн ХСХАБА-ны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр "Зөв зохистой хооллолт", ЭМДМА-ны мэргэжилтэн Х.Бямбасүрэн "Идэвхтэй хөдөлгөөн -Эрүүл мэнд" сэдвүүдээр хичээл заалаа.





Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10