Хүн амын тоо 2019 он
3,296,866
Халдварт өвчин
4,227
Халдварт бус өвчин
336,036

ТОЕОКО ИНН ЗОЧИД БУУДЛЫН АЖИЛЧДАД СУРГАЛТ ЯВУУЛЛАА.

2020/04/16

COVID-19 халдварын тархалттай холбогдуулан улс орнууд хилээ хаан, хөл хорио тогтоосон  бөгөөд Монгол орны хувьд гадаад орноос эх орондоо авчирсан иргэдээ 21 хоног тусгаарлан ажиглалт хийж тэдэнд эмч, резидент эмч нар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

Ажиглалтын тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч, резидентүүд хамтран зүтгэж буй Онцгой байдал, цагдаа болон буудлын ажилтнуудад өөрсөдийгөө эрсдлээс хэрхэн хамгаалах талаар сургалтуудыг явуулж байгаа бөгөөд Тоеоко Инн зочид буудалд 187 иргэнд ажиглалт хийж байгаа Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн 1 их эмч, 7 резидент эмч нар 4 сарын 10-нд буудлын 3, Онцгой байдлын  2 ажилтанд хамгаалах хувцас хэрэглэл өмсөх, тайлах дараалал, халдварын сэргийлэлт,  хяналт, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, 4 дүгээр сарын 14-нд   “Гарыг хэрхэн зөв угаах”  талаар сургалт хийлээ.

” ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР-2021”
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ?
"ЕРӨНХИЙ МЭРГЭШИЛ СУДЛАЛ" ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ
Бүртгүүлэх заавар