Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023/04/12

Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Оюунцэцэг, Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн болон тус газрын албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа болон албадын дарга нар Эрүүл мэндийн эдийн засаг, бодлогийн судалгааны албаны мэргэжилтнүүд оролцлоо.

 Уг уулзалтаар 2023 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон цаашид салбарын хүний нөөцийн хөгжил, төлөвлөлт, эрүүл мэндийн мэдээлэл, магадлан итгэмжлэлийн чиглэлээр бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, бодлогын суурь судалгаанууд хийж, шат дараатай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж байхаар боллоо.