Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ 45 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2023/03/28



Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2016 оноос хойш “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Ерөнхий мэргэшил судлалын сургалт эрхлэх байгууллагыг өргөжүүлэх зорилгоор Төмөр замын нэгдсэн эмнэлгийн хүсэлтийн дагуу “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтыг удирдах Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх ээлжит 45 дахь удаагийн сургалтыг 3 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд ажлын байранд буюу эмнэлэг дээр зохион байгууллаа.

Сургалтыг үндэсний чиглүүлэгч багш нар Япон улсад зохион байгуулдаг сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд удирдаж явуулсан ба Төмөр замын нэгдсэн эмнэлгийн 21 эмч хамрагдаж, сургалтаа амжилттай дүүргэж “Эмнэлзүйн сургагч багш”-аар бэлтгэгдлээ.