“Үйлчлүүлэгчийг аюулгүй тээвэрлэх, хүлээлцэх журам”-ын төсөл боловсруулах асуудлаар уулзлаа.
2023/03/17Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах” үйл ажиллагааг 2004 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх баримтад: “Дэлхийн дахинаа жилд 421 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэднийг эмнэлэгт хэвтэх үеийн тусламж үйлчилгээтэй холбоотой 42 сая орчим таагүй тохиолдол гардаг бол эмнэлэгт хэвтэж байгаа 10 эмчлүүлэгч тутмын нэг нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой асуудалд өртдөг” гэсэн тоон судалгаа байдаг.
Монгол улсад үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2017 оноос эхлэн Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үндсэн 6 зорилт болох “Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах, Үр дүнтэй харилцааг хөгжүүлэх, Өндөр эрсдэл бүхий эмийн аюулгүй байдлыг сайжруулах, Мэс засал, мэс ажилбарын үеийн аюулгүй байдлыг сайжруулах, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулах, Эмнэлгийн нөхцөлд унаж бэртэхээс сэргийлэх” зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн алба, ЭМЯ-ны дэргэдэх Чанарын салбар зөвлөл “Үйлчлүүлэгчийг аюулгүй тээвэрлэх, хүлээлцэх журам”-ын төсөл боловсруулан ажиллаж байгаа билээ.Уг журмын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр дээрх газруудын төлөөлөл танхим болон цахим хосолсон хэлбэрээр хийлээ.

Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10