Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

“БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300“ дахь мэс заслыг амжилттай хийлээ

2023/02/15

Дэлхийн мэс заслын хамгийн өндөр технологид тооцогдох Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон амжилттай нутагшуулж, энэ сарын 08-ны өдөр бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслыг амжилттай хийлээ. Эдгээр 300 мэс заслын 45 нь амьгүй буюу тархины үхэлтэй донороос хийгдсэн билээ. Энэ нь тус эмчилгээний 15%-ийг эзэлж байна.

Эртхэн шилжүүлэн суулгана гэдэг нь мэс заслын болон бусад өвчлөлүүд дотроо хамгийн их ур чадвар шаардсан технологи. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын цаана эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, лаборатори, дүрс оношилгоо гээд маш олон салбарын эмч нар илүү их ажиллах шаардлага үүсч, төдий чинээ багийн эмч ажилчдын мэдлэг, чадвар дээшилж, салбарын хөгжил мэдэгдэхүйц дээшилдэг. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслаас улбаалан бид элэг шилжүүлэн суулгах, цусны үүдэл эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах гэх мэт маш олон ажилбар, мэс заслыг амжилттай хийж байна.

Аливаа улс оронд эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар, мэс засал, эмчилгээ нь маш өндөр өртгөөр хийгддэг. Харин манай улсын хувьд ЭМДЕГ-аас тодорхой үнэлгээг хийлгээд иргэддээ энэ төрлийн мэс заслыг харьцангуй хямд өртгөөр хийж байна. Эртхэн шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээг ЭМД-аас тодорхой хувиар хөнгөлдөг. Өөрөөр хэлбэл даатгуулагч 25 хувийг, ЭМД-ийн сангаас үлдсэн 75 хувийг төлдөг. Хэрэв даатгуулагч нь группт юм уу, өндөр насны тэтгэвэрт гарсан буюу улсаас даатгал нь төлөгддөг хүн байвал 100 хувь ЭМД-ын сангаас буюу улсаас үнэ төлбөргүй хийдэг.