Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Талархал

2020/04/06

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэн ажиглалтад байгаа иргэд, эмч нар өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орон, ард олноо цар тахлын үед хамгаалахаар зүтгэл, сэтгэл гарган хариуцлагатай ажиллаж байгаад талархахын зэрэгцээ энэ хүнд үеийг даван туулахаар цаг наргүй ажиллаж байгаа цагдаа, Онцгой байдлын алба хаагчид, буудлын ажилтнууд гээд бүхий л хүмүүсдээ амжилт хүсэн, эрүүл энхийг ерөөж  байна.

Эх орон, элгэн садан монголчуудынхаа эрүүл мэндийн төлөөх манаанд соргог зогсож, тусламж үзүүлж буй лавлагаа төвийн эмч, резидент нартаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олны зүгээс иргэдийнхээ нэгэн адил чин сэтгэлээсээ талархаж байна.