Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

МЭНДЧИЛГЭЭ

2020/03/30

МЭНДЧИЛГЭЭ

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр

Ямар ч үед эмч нар  хүний төлөө гэсэн сэтгэлээр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн хүн амынхаа эрүүл мэндийн төлөөх нэгэн үзүүрт үйлсдээ өөрсдийн авьяас чадвар, мэдлэг оюун, цаг хугацаагаа харамгүй зориулан ажилладаг билээ.

Иргэн бүрийн амь нас, жаргалтай амьдралын тулгуур, суурь болсон эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр, ачааг нуруундаа үүрэн ажиллаж байгаа эмч нарынхаа ариун үйлсээр бид үргэлж бахархаж байдаг.

Эрүүл энхийн жаргаланг хайрлагч эмч нар  Та бүхэндээ  Дэлхийн эмч нарын өдрийн мэндчилгээг дэвшүүлж  эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай байх болтугай.

Баярлалаа эмчээ...

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ