Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

2018-2022 ОНД ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ ДОНОРООС 52 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРААД БАЙНА

2023/01/09

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээгээр  2018 оноос 2022 оны жилийн эцсийн байдлаар 225 тархины үхэлтэй боломжит донор илрүүлэн, 53 гэр бүлтэй уулзалт зохион байгуулж, 27 гэр бүлээс донор болгох зөвшөөрөл авч, 31 хүнд бөөр, 21 хүнд элэг, 150 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай зохион байгуулан 52 хүнд амьдрал бэлэглэж, 150 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлээд байна.

Манай оронд өнөөдрийн байдлаар УНТЭ-т 294 бөөр, 188 элэг, 29 ясны чөмөг үүдэл эс, 150 гаруй шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээ, ХСҮТ-д 73 элэг шилжүүлэн суулгах эмчилгээг тус тус амжилттай хийгээд байна.

Тус төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба нь 2018 онд Донорын тухай хууль шинэчлэгдэн батлагдсны хүрээнд байгуулагдсан бөгөөд “Донорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж, бодлого, арга зүйгээр хангах, хяналт тавих, үр дүнг тооцох” үндсэн чиг үүргийн хүрээнд 6 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байна