Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллагад арга зүйн зөвлөгөө өглөө
2023/01/09Уламжлалт анагаах ухааны МОНГ-ЭМ эмнэлэгт магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилалаа.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 сарын 11-ны А/503 тушаалын 4.2.5-д зааснаар магадлан итгэмжлэлд орохоор бэлтгэж буй эрүүл мэндийн байгууллагууд явцын зөвлөгөө авах боломжтой бөгөөд хүсэлт гаргасан байгууллагуудад төвийн Магадлан итгэмжлэлийн албаны магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгөн хамтран ажилладаг.
Энэ хүрээнд ирүүлсэн хүсэлтийн дагуу тус эмнэлгийн магадлан итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд эмнэлгийн тасаг нэгжээр тойрон үзлэг хийж, магадлан итгэмжлэлийн хугацаанд дах хийсэн ажлын тайлан, бичиг баримтын боловсруулалт зэрэгтэй танилцаж хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өглөө.


Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10