“Сувилахуйн тасралтгүй сургалтын чиг хандлага” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2022/12/14Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг боловсруулах “Сувилахуйн тасралтгүй сургалтын чиг хандлага” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгууллаа.
Уг сургалт нь Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд зохиогдсон бөгөөд сургалтад танхим болон цахимаар 18 байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцлоо.
Сургалтын нээлтэд ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа оролцож "Уг төслийн хэрэгцээ шаардлага өндөр байсан бөгөөд төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд манай улсын эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжуулахад чухал ач холбогдолтой байгааг дурдаад богино хугацаагаар ирж ажиллаж байгаа зөвлөхүүддээ талархсанаа илэрхийлж сургалт хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүслээ."
Сургалт, хэлэлцүүлэгт Япон Улсын Жайка олон улсын байгууллагаас богино хугацааны мэргэжилтэн, Олон Улсын сувилагчдын нийгэмлэгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Японы сувилахуйн нийгэмлэгийн ОУ-ын стратегийн зөвлөх, Чиба их сургуулийн судалгааны танхимын профессор Мэгүми Тэшима болон Токива их сургуулийн Сувилахуйн тэнхимийн профессор, Сэирока Кокүсай их сургуулийн хүндэт профессор Ёшида Чифүми нар хүрэлцэн ирж дэмжлэг үзүүлэн зөвлөхөөр ажиллаа.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29