Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

2022/12/12

Орон нутагт хүний нөөцийг хангах, дутагдлыг нөхөх, чадавхийг бэхжүүлэх, орон нутагт суурьшин ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнийг дэмжих зорилгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай мэргэшлийн чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтын нэмэлт элсэлтийн шалгалтын зохион байгуулалт явагдаж байгаатай холбогдуулан доорх  нэмэлт мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:

  • Шалгалт 12 дугаар сарын 17-ны Бямба гарагт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2-р байранд цахим программаар зохион байгуулагдана.
  •  Нэн шаардлагатай мэргэшлийн чиглэлээр сургах захиалга ирүүлж, хүсэлт гаргасан аймгийн Эрүүл мэндийн газар нь Тухайн Орон нутгийн захиалгаар суралцах эмчтэй Хамтран ажиллах тухай 2 талт хамтын гэрээгээ байгуулж, баталгаажуулсан гэрээ болон албан бичгийн (PDF) цахим хувилбарыг төвийн ажлын албанд 2022 оны 12 дугаар сарын 16-ны 12.00 цагт ирүүлэхийг анхаарна уу.
  • Орон нутгийн захиалгаар суралцахаар хүсэлт гаргасан эмч нь дээрхи хугацаанаас өмнө захиалагч аймгийн Эрүүл мэндийн газартай Хамтран ажиллах тухай 2 талт хамтын гэрээгээ байгуулж баталгаажуулахыг хүсэж байна. Байгуулсан гэрээний 1 хувийг албан бичгийн хамт шалгалтад ирэхдээ өөрийн биеэр авч ирж шалгалтад орно.