Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ЗАР

2022/12/07

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого” баримт бичгийн хэрэгжилтийг хангах, орон нутагт хүний нөөцийг хангах, дутагдлыг нөхөх, чадавхийг бэхжүүлэх, орон нутагт суурьшин ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнийг дэмжих зорилгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай мэргэшлийн чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтын нэмэлт элсэлтийн бүртгэлийг эхлүүлж байна.

Энэ удаагийн сургалтад хамрагдах эмнэлгийн мэргэжилтэн нь 21 аймгийн захиалгаар улсын төсвийн санхүүжилтээр суралцах бөгөөд төгссөний дараа зөвхөн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлэгт гэрээний дагуу 5 жил ажиллах болно. 

АНХААРУУЛГА:

1. Энэ удаагийн шалгалтын бүртгэлд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд бүртгүүлсэн мэргэжилтэн дахин бүртгүүлэхгүй байх.

2. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвөөс хамрагдахгүй байх.

3. Хувийн болон байгууллагын зардлаар суралцах эмнэлгийн мэргэжилтэнд хамаарахгүй байх.

4. Эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/489 дүгээр тушаалын дагуу үндсэн мэргэшлийн сургалтад 2022 онд шинээр элссэн суралцагчдад хамаарахгүй байх.

5. Эмнэлгийн мэргэжилтэн нь үндсэн мэргэшлийн зөвхөн 1 чиглэлд бүртгүүлэхийг анхаарна уу.

ДАРААХ МЭРГЭШЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАНА.

Анагаах ухаан

  1. 1. Анатомын эмгэг судлал
  2. 2. Арьс судлал
  3. 3. Гэмтэл согог судлал
  4. 4. Ерөнхий мэргэшил судлал
  5. 5. Мэдрэл судлал
  6. 6. Мэдээгүйжүүлэг судлал
  7. 7. Мэс засал судлал
  8. 8. Нүд судлал
  9. 9. Сэтгэц судлал
  10. 10. Хавдар судлал
  11. 11. Халдварт өвчин судлал
  12. 12. Хүүхэд судлал
  13. 13. Эмнэл зүйн эмгэг судлал
  14. 14. Эрчимт эмчилгээ судлал
  15. 15. Эх барих эмэгтэйчүүд судлал
  16. 16. Яаралтай тусламж судлал
  17. 17. Шүүхийн анагаах ухаан судлал
  18. 18. Сэргээн засал судлал

Уламжтлалт анагаах ухаан

1. Монголын уламжлалт анагаах ухааны дотор судлал

  1. 2. Монголын уламжлалт анагаах ухааны мэдрэл судлал
  2. 3. Зүү эмчилгээ судлал

Нүүр ам судлал

  1. 1. Нүүр амны мэс засал судлал

Бүртгэлийн хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15.00 цагаас 12 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг хүртэл үргэлжилнэ.

Шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтний нэрс, шалгалт өгөх нарийвчилсан хуваарийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд 12 дугаар сарын 09-ний өдөр байршуулна.

Бүртгэх хэлбэр:  https://hr.hdc.gov.mn цахим хаягаар бүртгэнэ. Бүртгүүлэх зааврыг “Заавар харах” хэсгээс, нэвтэрч орсон тохиолдолд “Тусламж” хэсгээс харна уу. Бүртгэлтэй эмнэлгийн мэргэжилтэн Зарлал – Шалгалтын зар – Үндсэн мэргэшлийн элсэлт сонголтоор дамжин бүртгүүлэх товчыг дарж хүсэлтээ илгээнэ.

Шалгалтын тов: Шалгалт 12 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2-р байр /СЭЗИС-ийн урд/-нд цахим программаар зохион байгуулна.

Цахим өргөдөл гаргах заавар: Програмд дутуу болон худал мэдээлэл оруулсан эмчийн бүртгэлийг хүлээн авахгүй тул мэдээллээ нягтлана уу.

1. Хүчинтэй буюу хүлээн авсан төлөвтэй эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй байх /хариуцсан мэргэжилтэн өөрийн сангаас хянана/,

2. Диплом, түүний хавсралт, орчуулгын хамт хавсаргасан байх,

3. Ажлын туршлагаа бөглөж, баталгаажуулсан байх

Холбоо барих:

1. Элсэлтийн шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар: 11-461529

2. Сургалтын чиглэл, бусад асуудлаар: 98142485

3. Мэдээлэл шинэчлэх асуудлаар: credit@hdc.gov.mn хаягт хандан хариуг хүлээнэ.

Нууц үг сэргээхэд и-мэйлд хариу ирэхгүй тохиолдолд:

credit@hdc.gov.mn и-майлд зөвхөн өөрийн и-майл хаягаас /yahoo-аас бусад/ НУУЦ ҮГ СЭРГЭЭХ гэж бичээд Овог, Нэр, Регистр, Ургийн овог, Утас, Оршин суугаа Аймаг/хот/, Сум/дүүрэг/, Баг/хороо, Хаягаа илгээнэ. Мэдээллээ илгээсэн таны нэртэй и-мэйл хаяг, нууц үгээ сэргээж авах хаяг болно.

Нэмэлт мэдээлэл