Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“Эмчийн үзлэгийн цаг товлол”-ын дуудлагын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх ажил зохион байгуулж байна

2022/12/01

Эмчийн үзлэгийн цаг товлолын үйлчилгээ үзүүлэх “1800-0119” дуудлагын төвийг өргөжүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  Архангай, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Мандал суманд “1800-0119” тусгай дугаарын “Эмчийн үзлэгийн цаг товлол”-ын үйлчилгээг нэвтрүүлэн, сурталчлах  цахим хурлыг зохион байгууллаа.

Цахим хуралд ЭМХТ-ийн Дуудлага зохицуулах албаны дарга Д.Бямбасүрэн, тус албаны мэргэжилтэн, албан хаагчид болон дээрх аймаг, сумын холбогдох албан тушаалтнууд оролцож, Дуудлага зохицуулах албанаас танилцуулага мэдээлэл хийн, ач холбогдлыг тайлбарлан ярилцаж, хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тус 1800-0119 дуудлагын утсанд өдөрт 3500-7000 орчим дуудлага ирж, нэг дуудлагын ажилтны өдрийн дундаж дуудлага 200-300 дуудлага хүлээн авч эмчийн үзлэгийн цаг товлох үйлчилгээг үзүүлж байна. Нийт дуудлагын 76,8%-ийг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэгсэд эзэлдэг.

Дуудлагын төвийн үйл ажиллагаа өргөжин 20 аймаг, 2 сумын эрүүл мэндийн байгууллага нэгдсэн сүлжээнд холбогдоод байна.