МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 23 ДАХ УДААГИЙН ХУРАЛ БОЛЛОО
2022/11/30Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн ээлжит 23 дах хурлыг зохион байгууллаа. Хурлаар өрхийн эрүүл мэндийн төв-7, сумын эрүүл мэндийн төв-6, Хувийн хэвшлийн эмнэлэг-4, Сувилал-1 нийт 18 эрүүл мэндийн байгууллагын асуудлыг хэлэлцэн 3 жилээр найм, 2 жилээр есөн эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжиллээ.
Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд:
- Сонгинохайрхан дүүрэг, Батцэцэн өрхийн эрүүл мэндийн төв
- Сонгинохайрхан дүүрэг, Гурван цүүр өрхийн эрүүл мэндийн төв
- Сонгинохайрхан дүүрэг, Санхум өрхийн эрүүл мэндийн төв
- Сонгинохайрхан дүүрэг, Отгон долоон бурхан өрхийн эрүүл мэндийн төв
- Сонгинохайрхан дүүрэг, Эхэн босго өрхийн эрүүл мэндийн төв
- Сонгинохайрхан дүүрэг, Энх-Ачит өрхийн эрүүл мэндийн төв
- Хан-Уул дүүрэг, ОБЕГ-ын харъяа Давтан сургалт, сэргээн заслын төв 113-р анги Жаргалант сувилал
- Баян-Өлгий аймаг, Сансар эмнэлэг
- Орхон аймаг, Үйлсбадрах өрхийн эрүүл мэндийн төв
- Орхон аймаг, Баян-Өндөр Мед ХХК-ийн Баян-Өндөр Мед нэгдсэн эмнэлэг
- Өвөрхангай аймаг, Сант сумын эрүүл мэндийн төв
- Өвөрхангай аймаг, Есөнзүйл сумын эрүүл мэндийн төв
- Өвөрхангай аймаг, Өлзийт сумын эрүүл мэндийн төв
- Увс аймаг, Увс-Мөнхтэнгэр ХХК-ны Жаргалан эмнэлэг
- Ховд аймаг, Дөргөн сумын эрүүл мэндийн төв
- Ховд аймаг, Манхан сумын эрүүл мэндийн төв
- Ховд аймаг, Ачлалнаран хайрхан ХХК-ийн Ивээл эмнэлэг
Дээрх эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 дугаар тушаалын 4.3-д тусгагдсан Магадлан итгэмжлэлийн дараах үе шатыг хэрэгжүүлэн ажиллана уу.
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10