Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Талархал

2020/03/25

Тусгай үүргийн нислэгээр эх оронд нь авчирсан иргэдээ 14 хоногийн хугацаагаар тусгаарласан байгаа ажиглалтын байруудад ахлах эмчийн удирдлаган дор резидент эмч нар ажиллаж тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

Ажиглалтанд байгаа иргэдээс тэнд ажиллаж тусламж, үйлчилгээ үзүүлж буй нийт эмч, резидент эмч нартаа баярлаж талархаж буйгаа илэрхийлсээр байна. Тэд эмч нар өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орон, ард олноо цар тахлын үед хамгаалахаар зүтгэл, сэтгэл гарган хариуцлагатай ажиллаж байгааг дурьдсан байна.

Ард иргэдээс ирж байгаа талархалууд нь эдгээр эмч, Резидент эмч нарт төдийгүй эрүүл мэндийн салбарын бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ЭМЯ, УОК, Засгийн газартаа дамжуулж буй сэтгэлийн үгс юм.

Эх орон, элгэн садан монголчуудынхаа эрүүл мэндийн төлөөх манаанд соргог зогсож, тусламж үзүүлж буй резидент, эмч нартаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олны зүгээс иргэдийнхээ нэгэн адил чин сэтгэлээсээ талархаж байна.