Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 21 ДЭХ УДААГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2022/11/03

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн ээлжит 21 дэх хурлыг зохион байгууллаа. Хурлаар өрхийн эрүүл мэндийн төв-14, сумын эрүүл мэндийн төв-1 нийт 15 эрүүл мэндийн байгууллагын асуудлыг хэлэлцэн 3 жилээр зургаа, 2 жилээр есөн эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжиллээ.

Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд:

  1.  БГД, Ариун чанар өрхийн эрүүл мэндийн төв
  2.  СБД, Ачит гар өрхийн эрүүл мэндийн төв
  3.  ЧД, Ижил санаа өрхийн эрүүл мэндийн төв
  4.  ЧД, Мөнхбаясгалан өрхийн эрүүл мэндийн төв
  5.  СХД, Цэцэг хайрхан өрхийн эрүүл мэндийн төв
  6.  СХД, Мичид Ундарга өрхийн эрүүл мэндийн төв
  7.  ХУД,  Уясах өрхийн эрүүл мэндийн төв
  8.  ХУД, Чанд авиа өрхийн эрүүл мэндийн төв
  9.  ХУД, Энхтитэм өрхийн эрүүл мэндийн төв
  10.  ХУД, Тэрмэстий өрхийн эрүүл мэндийн төв
  11.  ХУД, Энх амгалан өлзийт өрхийн эрүүл мэндийн төв
  12.  ХУД, Манал үйлс өрхийн эрүүл мэндийн төв
  13.  ХУД, Цэцдо өрхийн эрүүл мэндийн төв
  14.  ХУД, Биоасралт өрхийн эрүүл мэндийн төв
  15.  Дорноговь аймгийн, Сулинхээрийн хилийн цэргийн 0168 дугаар анги

Дээрх эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 дугаар тушаалын 4.3-д тусгагдсан Магадлан итгэмжлэлийн дараах үе шатыг хэрэгжүүлэн ажиллана уу.