Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “КОВИД19 халдварын үеийн тусламж үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт танхимын болон цахим сургалт

2020/03/20

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “КОВИД19 халдварын үеийн тусламж үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт танхимын болон цахим сургалтыг  2020 оны 3 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд ЭМЯ-ны дэргэдэх эмнэл зүйн багийн гишүүдтэй хамтран зохион байгууллаа.

Уг сургалтанд Эрүүл мэндийн яам, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, Аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газар, хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 262 эмч, мэргэжилтэн хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдсэн бөгөөд эдгээр сургагч багш нар тухайн эрүүл мэндийн байгууллага дээрээ дээрхи сургалтыг зохион байгуулах юм.  

Энэхүү сургалт нь салбарын хэмжээнд Covid 19 халдварын үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бэлэн байдлыг хангахад чиглэсэн үр дүнтэй ажил  боллоо.