Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэх нь” сэдэвт лекц уншлаа.

2022/10/18

Донорын тухай хууль, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаарх ойлголт өгөх зорилгоор “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэх нь” сэдэвт лекцийг Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас Анагаах ухааны их, дээд сургуулийн оюутнуудад зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд тус албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга, мэргэжилтэн Я.Бадамсүрэн нар өнөөдөр  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль дээр лекц уншсан бол 10 дугаар сарын 15-ны өдөр ЭТҮГЭН их сургууль, 10 дугаар сарын 18-ны өдөр ЭНЭРЭЛ дээд сургуулиудын Анагаах ухааны сургуулийн төгсөх дамжааны эмч, сувилахуй, эм зүйн ангийн оюутнуудыг хамруулан зохион байгуулсан билээ.

Лекцээр шинэчлэгдсэн Донорын тухай хуулийг таниулан сурталчлах, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаарх ойлголт, донорын карт, тархины үхэл гэж юу вэ зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.