БНСУ-Д БОГИНО ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА.
2022/10/10БНСУ-ын Эрүүл мэндийн сургалт эрхлэх байгууллагад богино хугацааны сургалтад хамрагдах эмч нарт зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
Чиглэл:
- Чих хамар хоолой – 2
- Мэдрэл судлал – 1 /тархи/
- Мэдрэл судлал – 1 / нуруу нугас/
Тэтгэлэг: сургалтын төлбөр, сар бүрийн хэрэглээний тэтгэмж, 1 талын тийз
Тавигдах шаардлага:
1.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг байх;
2.Төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх;
3.Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
4.Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх;
5.Одоо ажиллаж буй мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-5 жил тогтвор суурьшилтай ажилласан байх;
Бүрдүүлэх материал
1.CV буюу хувь хүний дэлгэрэнгүй тодорхойлолт; /татаж авах/
2.Англи хэлний түвшинг тодорхойлсон шалгалтын оноо, гэрчилгээний хуулбар /англи хэлний дундаас дээш түвшингийн мэдлэгтэй байх/;
3.Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн санд / www.hr.hdc.gov.mn/ бүртгэлтэй байх;
Холбогдох материалыг 10 сарын 12-ны 16:00 цаг хүртэл solongo.sh@hdc.gov.mn хаягаар хүлээн авна.
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10