Зарлал
2022/10/05Тус төвийн 2 дугаар байр буюу Эмч нарын байр нь 1960 онд ашиглалтанд орсон барилга бөгөөд хөдөө орон нутгаас мэргэжил эзэмших, дээшлүүлэх сургалтанд хамрагдахаар ирж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд байрлах зориулалттай юм.
Барилгын одоогийн төлөв байдал нь дотор цахилгааны монтаж гэмтэл ихтэй, норм стандартын шаардлага хангахгүй, агааржуулалт ажилладаггүйгээс хана, таазны шавар шохой нурсан, мөгөөнцөртсөн, босоо болон налуу хагарал, ан цав үүссэн бөгөөд энэ нь хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдээгүй, барилгын чанар нь стандартын шаардлага хангахгүй байгаа.
Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн чанарын хэлтсээс тус барилгад биет, хэмжилт судалгаа, тооцоо хийж “БОЛЗОШГҮЙ ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРГҮЙ” гэж паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гарган 2022.09.19-нд өгсөн.
Иймээс төгсөлтийн дараах сургалтад хөдөө орон нутгаас суралцахаар ирж байгаа эрүүл мэндийн ажилтныг дотуур байраар хангах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг http://www.hdc.gov.mn/page/134... хэсгээс харна уу.

Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10