Хүн амын тоо 2019 он
3,296,866
Халдварт өвчин
4,227
Халдварт бус өвчин
336,036

Цахим шалгалт өгөх эмнэлгийн мэргэжилтнүүдийн анхааралд

2020/03/16

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалт өгөх эмнэлгийн мэргэжилтнүүдийн анхааралд

1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлсэн эмнэлгийн мэргэжилтнүүдийн шалгалтыг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар боллоо. /Шалгалтын хуваарьд 03 дугаар сарын 18-нд авна гэж зарласан боловч шалгалт авах өдөр хойшлогдсон тул 03 дугаар сарын 19-ний өдөр ирнэ үү/

2. Дараагийн цахим шалгалтын бүртгэл 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд явагдана. Шалгалтыг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна.

Шалгалтад бүртгүүлэх болон шалгалтын хуваарийг харах бол www.hdc.gov.mn цахим хуудсанд хандана уу.

Жич: Шалгалтад ирэхдээ доорх бичиг баримтыг эх хувиар нь авчирна. Аль нэгийг нь авчраагүй тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу!

· Иргэний үнэмлэх

· Диплом

· Шалгалтын хураамж төлсөн баримт / Дансны дугаар 100900020020- 12000 төгрөг/

Шалгалт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн II дугаар байрны 210 тоотод зохион байгуулагдана.

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ, ЛИЦЕНЗИЙН АЛБА

” ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР-2021”
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ?
"ЕРӨНХИЙ МЭРГЭШИЛ СУДЛАЛ" ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ
Бүртгүүлэх заавар