Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

Чиглүүлэгч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

2022/09/23

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 9 сарын 21-23-ны өдрүүдэд сувилахуй ба эх барихуйн "Чиглүүлэгч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Хүрээ амаржих, Амгалан амаржих, Өргөө амаржих, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Япон Монголын хамтарсан эмнэлэг, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2,  Халдварт өвчин судлалын үндэсний төв гэсэн нийт 17 байгууллагын 24 сувилагч, эх баригч нар оролцож байна.

Уг сургалт нь Эрүүл мэндийн яам, Япон улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд  зохиогдож буй бөгөөд  цаашид сургалтыг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, олон сувилагч, эх баригчийг хамруулах юм.