“ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” цахим сургалтыг зохион байгууллаа.
2022/09/15Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг угтан 1 багц цаг олгох “ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар “Эмийн аюулгүй байдалд эмнэлгийн мэргэжилтнүүдийн оролцоо” сэдвээр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, АУ-ны доктор, дэд профессор М.Эрдэнэтуяа, “Эмийн эмчилгээнд тавигдах хяналтын асуудалд” сэдвээр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Пүрэвсүрэн, “Эмийн шалтгаант эмгэгүүд, авах арга хэмжээ” сэдвээр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, ЭЗУ-ны магистр Б.Анхтуяа, “Эмнэлгийн эм зүйн албаны сайн туршлага, эмнэл зүйн эм зүйчийн үүрэг оролцоо” сэдвээр Монгол-Японы эмнэлгийн эм зүйн албаны дарга, ЭЗУ-ны магистр Н.Нарангарав нар хичээл орлоо.
Уг цахим сургалтад 980 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.




Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10