Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ БОЛОН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛААР

2020/03/10

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ БОЛОН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Монгол улсад шинэ коронавирус (COVID-19)-ийн халдвар бүртгэгдэн, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэн, үйлчлүүлэгчийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс  

2020 ОНЫ 3 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРӨӨС 3 ДУГААР САРЫН 31-НИЙ

өдрийг дуустал цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулах болсон тул дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:

  1. 1. Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл сунгуулах 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ЦААСАН ШАЛГАЛТ, 3 дугаар сарын 13-ны өдрийн ЦАХИМ ШАЛГАЛТ   тодорхойгүй хугацаагаар ЦУЦЛАГДЛАА.
  2. 2. Эмчлэх, сувилах, эм барих болон эх барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь 2020 оны 4 дүгээр сард дуусч, багц цагаар сунгуулах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн материал хүлээн авахыг хойшлуулж байна.   

Жич: Үйл ажиллагаа хэвийн болж, материал хүлээж авахдаа 2020 оны 4 дүгээр сард хугацаа дуусч буй зөвшөөрлийн материалыг хөл хорионы нөхцөл байдалтай уялдуулан хугацаа харгалзахгүйгээр хүлээн авах болно.

  1. 3. Гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах болон сунгуулах материал хүлээн авахыг хойшлуулж байна.   
  2. 4. Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудын “Чанар, аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөө”-г nomingerel@hdc.gov.mn /утас: 98980893/ цахим хаягаар хүлээн авч, хянан, эргэн мэдээлж ажиллах болсон тул холбогдох эрүүл мэндийн байгууллагууд энэхүү хаягаар хөтөлбөрөө ирүүлнэ үү.
  3. 5. Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлд шинээр орох болон сунгуулах материал хүлээн авахыг хойшлуулж  байна.

Үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Магадлан итгэмжлэл, лицензийн албаны асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй доорх утас болон цахим хаягаар холбогдож мэдээлэл авна уу.

1. Эмч, эмнэлгийн дээд мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн асуудлаар;

                 П.Тунгалаг утас 99087805 tungalag@hdc.gov.mn

2. Сувилагч, тусгай мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн асуудлаар;

                     М.Баттуяа утас: 88291078 battuya_04@yahoo.com

А.Биндэрьяа утас: 88829446 binderya@hdc.gov.mn; binderyabinee@gmail.com

3. Гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн асуудлаар;

                        Т.Одгэрэл утас: 86383838 odgerel@hdc.gov.mn

4. Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлтэй холбоотой асуудлаар;

                        Д.Бямбасүрэн утас: 88292599 byambasuren@hdc.gov.mn

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ, ЛИЦЕНЗИЙН АЛБА