Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СУРГАЛТЫГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022/06/30
Тусламж, үйлчилгээний явцад үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд үүсч болох эрсдэлийг бууруулах, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлснээр үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд ЭМЯ-ны зүгээс онцгой анхааран, ЭМСайдын 2022 оны А\136  тоот тушаалаар 2022 оныг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарласан.
Мөн чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хийх ажлын удирдамж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталсан юм.
Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ЭМХТ,  ЭМЯ-тай хамтран ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр 2022 оны  4 сард  35 сургагч багшийг бэлтгэсэн билээ. Бэлтгэгдсэн сургагч багш нарын тусламжтайгаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхээр ажлын байрны сургалтыг 6 сарын 30-наас 7 сарын 01-ний өдрүүдэд Дорнод аймгийн БОЭТ-д  зохион байгуулж байна. Сургалтад Дорнод аймгийн ЭМГ, БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанар, аюулгүй байдлын асуудал хариуцсан  эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын талаар төрөөс болон ДЭМБ-аас баримталж буй бодлого, үйл ажиллагааны чиглэл, тусламж, үйлчилгээний чанар, түүнийг сайжруулах арга хэрэгслүүд, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, түүний зорилтууд,  тусламж, үйлчилгээтэй холбоотой эрсдэл болон тохиолдол, эмнэлгийн халдварын сэргийлэлт, хяналтын шалгуур үзүүлэлтүүдийн талаар эмч, мэргэжилтнүүдийн мэдлэгийг сайжруулахад сургалтын ач холбогдол оршиж байна.

Cургалтад хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 2 багц цаг олголоо. Мөн сургалтын бүлгийн ажлын явцад 2022 онд Дорнодын БОЭТ-д үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой бүртгэгдсэн  4 тохиолдлыг хэлэлцэж, тохиолдол, эрсдэлд дүн шинжилгээ хийх, ангилах ур чадварыг эмч мэргэжилтнүүдэд олгож байгаагаараа онцлог юм. 

Мөн уг сургалтыг Дундговь аймагт зохион байгуулж байна.

Сургалт зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Дундговь, Дорнод аймгийн ЭМГ,  удирдлага, хамт олонд ажлын амжилт хүсье