Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022/06/16

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, тэдгээрийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төвийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар мэдээллээр  хангах, төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, дэмжин туслах ажлын зохион байгуулахаар ДЗА-ны дарга Д.Бямбасүрэн, ЭМЭЗБСА-ны дарга Т.Учрал болон бусад албадын мэргэжилтнүүд Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

Уг томилолтын хүрээнд тус аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Хүний нөөцийн хөгжил, цахим шилжилт, чанар, магадлан итгэмжлэл, эрүүл мэндийн статистик, эмчийн үзлэгийн цаг захиалгын үйлчилгээ, түүний зохицуулалт, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны зохицуулалт, эрүүл мэндийн үндэсний тооцоо, бодлогын судалгааны асуудлуудаар мэдээлэл хийж, Говьсүмбэр аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мөнх-Од, НЭ-ийн дарга У.Ариун-Эрдэнэ болон эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонсон, сонирхсон асуултанд хариуллаа.