Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ, "АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ" АЯНД НЭГДЛЭЭ

2022/06/13

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эрүүл чийрэг хүн”, “ Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцья" аянаар  “Явган аялал 2022”, “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя”, “Дугуйн аялал 2022”, “Цагаан нөмрөгтнүүд 2022” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа билээ.

Эдгээрийн нэг болох "Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцья" алхалт, өдөрлөг Үндэсний  цэцэрлэгт хүрээлэнд 6 дугаар сарын 12-ны Ням гарагт боллоо.

Уг алхалт, өдөрлөгөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар алхалт хийж, ахлалтын ач холбогдлыг сурталчлан таниулахаас гадна ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, агентлагууд өртөө байгуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулан, мэдээлэл хүргэж, зөвлөгөө өглөө.