Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“1800-0119” дуудлагын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн Увс, Орхон аймагт нэвтрүүлэхээр цахим хурлыг зохион байгууллаа.

2022/06/06

Тус төвөөс эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахаар өглөө эрт ирж урт дараалал үүсгэх,  давтан олон удаа ирэх зэрэг хүндрэлийг арилгах, эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх үзлэгийн цагийг утсаар товлох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага арга зүйгээр ханган, үзлэгийн цаг товлолын үйлчилгээ үзүүлэх “1800-0119” дуудлагын төвийг өргөжүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр Увс, Орхон аймагт Эмнэлгийн цаг захиалгын үйлчилгээг нэвтрүүлэн, 1800-0119 сүлжээнд холбох асуудлаар цахим хурал зохион байгууллаа.

Цахим хуралд ЭМХТ-ийн Дуудлага зохицуулах албаны дарга Д.Бямбасүрэн, тус албаны ахлах мэргэжилтэн болон дээрх аймгуудын холбогдох албан тушаалтнууд оролцож,  Дуудлага зохицуулах албанаас танилцуулга мэдээлэл хийн, ач холбогдлыг тайлбарлан ярилцаж,  хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тус 1800-0119 дуудлагын утсанд өдөрт 3500-6000 орчим дуудлага ирж, дуудлагын нэг ажилтан 200-300 дуудлага хүлээн авч эмчийн үзлэгийн цаг товлох үйлчилгээг үзүүлж байна. Нийт дуудлагын 76,8%-ийг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэгсэд эзлэдэг.

Дуудлагын төвийн үйл ажиллагаа өргөжин 12 аймгийн эрүүл мэндийн байгууллага нэгдсэн сүлжээнд холбогдоод байна.