Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2022/05/31

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Ерөнхий мэргэшил судлалын сургалтыг орон даяар өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна сувилагч, эх баригч нарыг ажлын байран дээр нь сургах, дадлагажуулах, сургалтын хөтөлбөр, удирдамжийг боловсруулах, нэвтрүүлэх замаар төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн хэмжээнд төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагыг өргөжүүлэх, төвийн үйл ажиллагааны талаар нэгдсэн мэдээллээр хангах, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, удирдах ажилтныг чадавхжуулах сургалтыг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж байна. 

Тус сургалтад Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллага болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Төмөр замын нэгдсэн эмнэлгийн удирдах болон дунд шатны холбогдох 110 албан тушаалтан, мэргэжилтэн оролцож байна.

Сургалтыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа нар нээж, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Салбарын хүний нөөцийн бодлого төлөвлөлт, нийгмийн баталгааны асуудал хариуцсан ахлах шинжээч Д.Баярмаа, Жайка төслийн нэгжийн ахлах зөвлөх Акаши Хидэчика, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал О.Батгэрэл, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн сургалтын албаны дарга Э.Жавхаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албадын дарга нар холбогдох мэдээ, мэдээллийг танилцуулж байна.

Мөн түүнчлэн Удирдлагын академийн багш Д.Ганцэцэг “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэлэг зохицуулалт” сэдвээр, Дэйл Карнеги Монголиа-аас “Харилцан адилгүй үеийнхэнтэй үр дүнтэй харилцах нь” сэдвээр тус тус сургалт орж байна.