Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

"ЕРӨНХИЙ МЭРГЭШИЛ СУДЛАЛ" СУРГАЛТЫН НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2022/05/30

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн алба, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн нэгжтэй хамтран анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг 2022 онд төгсөгчдөд зориулан “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.

АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн алба, Ач анагаах ухааны их сургуулийн Оюутны албатай хамтран зохион байгуулсан тус үйл ажиллагаанд Ерөнхий мэргэшил судлал сургалтыг эрхлэн явуулж буй сургалт эрхлэх байгууллагууд, сургалтын хөтөлбөр, агуулга, зорилго, элсэгч, төгсөгчдийн тоо, суралцахын ач холбогдлын талаарх мэдээллийг ЭМХТ-ийн мэргэжилтэн Л.Оюунбилэг, төслийн ахлах зөвлөх Акаши Хидэчика нар хүргэж, уулзалтад оролцогсдын сонирхсон асуултад хариуллаа.

Мөн тус мэргэшлээр суралцан төгссөн эмч нар, сургалт удирдагч багш нарын төлөөлөлөөс авсан бичил ярилцлагыг бэлтгэн хүргэлээ.