Настан судлалын сургалтын чиглэлээр хамтарсан уулзалт зохион байгууллаа
2022/05/27Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй настан судлалын мэргэшсэн эмчийн тоог нэмэгдүүлэх, чадавхижуулах чиглэлээр хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад ЭМЯ-ны ТЗУГ-ын мэргэжилтэн, ЭМЯ-ны дэргэдэх Арьс судлал, Дотрын анагаах судлал, Эх барих, эмэгтэйчүүд судлал, Нүд судлал, Чих хамар хоолой судлал, Урологи, андрологи судлал, Ерөнхий мэргэшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл, Геронтологийн үндэсний төвийн удирдлагын баг, ЭМХТ-ийн ХНХА-ны дарга, мэргэжилтэн зэрэг 22 хүн оролцлоо.
Уулзалтаар настан судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцах боломжтой мэргэжил, мэргэшлийг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн агуулгад настан судлалын суурь мэдлэгийг тусгах, хүний нөөцийг чадавхижуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох саналыг ЭМЯ-нд хүргүүлэхээр боллоо.

Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10