Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022/05/10

2022 оны 05 сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийг хэлэлцэх ээлжит 4 дүгээр хурал зохион байгуулагдлаа. Магадлан итгэмжлэлийн зөвлөлийн хурлаар орон нутгийн 53, нийслэлийн 13 эрүүл мэндийн байгууллагын  асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Үүнд:

  • Сумын эрүүл мэндийн төв-41
  • Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага-8
  • Өрхийн эрүүл мэндийн төв-10
  • Сувилал-3
  • Сэргээн засах төв-2
  • Нэгдсэн эмнэлэг-1
  • Дүүргийн эрүүл мэндийн төв-1  байлаа.

Тус хурлаар магадлан итгэмжлэл нь шийдвэрлэгдсэн байгууллагууд  Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/503 тоот журмын 4.3 дугаар заалтад тусгасан Магадлан итгэмжлэлийн дараах үе шатыг хангаж ажиллах шаардлагатай.