Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

ШИНЖЭЭЧДИЙН БАГ ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖ БАЙНА

2022/02/22

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэнд үзүүлэх төрийн үйлчилгээг цаасгүй, үүдгүйгээр хүргэх зорилт тавин хүний нөөцийн бүртгэл, мэдээлэл, төгсөлтийн дараах сургалт, мэргэжлийн зэрэг, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, шалгалтын үйл ажиллагааг цахим платформд нэгтгэх “Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан” програм хангамжийг хөгжүүлэн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа билээ.

 Тус програм хангамжийг нэвтрүүлэхээр Эрүүл мэндийн яамны мэдээллийн технологийн техникийн хороонд хүсэлт тавьсны дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг томилогдон 2 дугаар сарын 18-25-нд тус төв дээр ажиллаж байна.

Програм ажилд орсноор эрүүл мэндийн салбарын ажилтан бүр өөрийн мэдлэг боловсрол, туршлагын түүхийг хөтөлж, баталгаажсан эх сурвалжаас хувийн мэдээллээ хүссэн цаг, хүссэн газартаа, хүссэн хүндээ үзүүлэх, тайлагнах, цаашдын хөгжлийн төлөвлөлтөө гаргах, дүгнэх боломжтой болох юм.