НЭГ УДААГИЙН ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГСЭЛ ӨМСӨХ, АЮУЛГҮЙ ТАЙЛАХ ДАРААЛЛЫН ТАЛААР ДАЙЧЛАГДАН АЖИЛЛАХ РЕЗИДЕНТ ЭМЧ НАРТ ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022/01/14Эрүүл мэндийн сайдын “Дайчлан ажиллуулах тухай” 2022 оны А/22 дугаар тушаалаар Коронавируст халдвар /COVID-19/ -ын үед Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тусламж үйлчилгээнд төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий 17 байгууллагын 474 резидент эмч 2022 оны 01 сарын 14-нөөс 02 сарын 28-ны өдрүүдэд дайчлагдах гэж байна.
Дайчлагдан ажиллах резидент эмч нарт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Д.Ичинхорлоо тушаалыг танилцуулж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд нийслэлийн хэмжээнд дайчлан ажиллуулах төлөвлөлтийн талаар танилцуулан чиглэл өглөө.
Дайчилгааны бэлэн байдлыг хангах, халдварын сэргийлэлт, хариу арга хэмжээ, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслийг өмсөх, аюулгүй тайлах дарааллын талаар резидент эмч нарт мэдлэг олгож, дадлагажуулах зорилгоор 2022 оны 01 сарын 14-ний өдөр дадлага сургалт зохион байгуулан АӨСҮТ, ГССҮТ, УНТЭ, УХТЭ, УАУТХ, Мамба дацан эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн 73 резидент хамрагдав.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчин тандалт судалгааны албаны Тархвар судлаач, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Нарантуяа “Коронавируст халдвар /COVID-19/ -ын хариу арга хэмжээ, халдварын сэргийлэлт, гэрийн хяналт” сэдвээр лекц уншиж, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх, аюулгүй тайлах дарааллын талаар дадлага сургалт зохион байгуулав.
Сургалтад хамрагдсан резидент эмч нарт нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл тараан, дадлага сургуулилтыг гэрийн нөхцөлд давтан хийх боломжийг бүрдүүллээ.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29