Хүн амын тоо 2021 он
3,409,939
Халдварт өвчин 4 сар
245,074
Халдварт бус өвчин 4 сар
1,005,357

“ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ ЗӨВ ТАНИХ СТАНДАРТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021/11/15

Тус төвийн Магадлан итгэмжлэлийн алба Эрүүл мэндийн яам болон “Интермед” эмнэлэгтэй хамтран үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс олон улсын JCI магадлан итгэмжлэлийн суурь болох ”Үйлчлүүлэгчийг зөв таних стандарт” сэдэвт сургалтыг  2021 оны 11 сарын 12-нд цахим хэлбэрээр зохион байгууллаа.  

“Интермед” эмнэлгийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан уг сургалтыг нээж тус эмнэлгийн Чанар, аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэ үг хэлэхдээ “Олон улсын JCI магадлан итгэмжлэлийн суурь болох 1-р зорилт буюу үйлчлүүлэгчээ хооронд нь солихоос сэргийлэх нь сонсоход амар боловч хэрэгжүүлэхэд хамгийн төвөгтэй байдаг талаар тэмдэглэсэн. Мөн уг стандартын зарчмыг баримтлаад өөрийн эмнэлгийн хүрээнд хэрэгжүүлэхэд эмнэлгийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж сургалтанд амжилт хүссэн юм”.  ЭМЯ-ны БТГазрын шинээч н.Жаргалсайхан үг хэлж нийгмийн хариуцлагын хүрээнд сургалт зохион байгуулж буй “Интермед” эмнэлгийн удирдлагад талархсанаа илэрхийллээ.

 “Интермед” эмнэлгийн Сувилахуй эрхэлсэн захирал Д.Өлзийжаргал ”Үйлчлүүлэгчийг зөв таних стандарт”-ын гол зарчим, хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийн талаар хичээл зааж уг стандарыг “Интермед” эмнэлэгт хэрхэн хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцлаа.  

Цахим сургалтад   эмнэлгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, сувилахуй болон тусламж, үйлчилгээний чанарын албаны дарга, чанар, аюулгүй байдлын менежерүүд, хүний нөөцийн болон бусад холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 700 гаруй  хүн хамрагдлаа.

 

Сургалтын видео бичлэгийг ЭНД дарж харна уу