Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

““Ген, эс , эдийн судалгаа ба нөхөн сэргээх анагаах ухаанд” сэдэвт үүдэл эсийн эмчилгээний олон улсын эрдэм шинжилгээний II хурал

2021/11/12

Хүйн цус, үүдэл эсийн банк байгуулах журмыг хэрэгжүүлэх,  орчин үеийн оношлгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааны хүрээнд “Ген, эс, эдийн судалгаа ба нөхөн сэргээх анагаах ухаанд” сэдэвт үүдэл эсийн эмчилгээний олон улсын эрдэм шинжилгээний II хурлыг 2021  оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд цахим болон дадлага ажил хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.

Тус хуралд Солонгос, Япон, Нидерланд, Монгол улсын нэр хүндтэй эрдэмтэн, эмч, судлаач нар уригдан, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулан оролцлоо.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2020 онд  Хүйн цус, үүдэл эсийн банк байгуулах журмыг баталсан бөгөөд үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд эмч мэргэжилтнийг үе шаттайгаар чадавхжуулах, сургах ажлууд амжилттай хэрэгжиж эхлээд байна. Цаашид үүдэл эс, эдийн банк байгуулах, эмчилгээ үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор олон ажлыг 2022 оны төсөв, төлөвлөгөөнд тусгаад байна. Түүнчлэн Үүдэл эсийг эс, эд нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах эмнэл зүйн судалгааны ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн  Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба Мезенхемийн үүдэл эсийг эс, эд нөхөн сэргээх эмчилгээг манай анагаахын салбарт хөгжүүлэн дэлгэрүүлэх тал дээр ISSCA болон та бүхэнтэй хамтран ажилладаг эмнэлэг клиникуудтэй нягт холбоотой ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгаа билээ. Үүний тод жишээ нь  Үүдэл эсийг эс, эд нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах үеийн эмнэл зүйн судалгааны ажлыг эхлүүлэх болсон явдал юм. Ингэснээр тухайн эмчилгээний талаар тодорхой судалгаа шинжилгээний бодит үр дүнг тооцох цаашлаад энэ эмчилгээний аргыг клиник үйл ажиллагаанд өргөн нэвтрүүлэх зохих удирдамж, журам батлагдах угтвар нөхцөл болох юм.