Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

СУРГАЛТЫН ЗАР

2021/11/09


Эрхэм хүндэт эрдэмтэн багш, эмч, судлаачид та бүхнийг Эрүүл Мэндийн Яам, Монголын Үүдэл Эсийн Нийгэмлэг, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв болон АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэн, Гистологийн тэнхмийн хамтран зохион байгуулж буй “Gene, Cell and Tissue Research & Regenerative Medicine-2021” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний II хуралд оролцохыг урьж байна.

Энэхүү хурал эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн багш нар, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, анагаахын шинжлэх ухааны чиглэлээр судалгааны ажил хийж буй судлаачдын хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд цахим болон дадлага ажил хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Тус хуралд Солонгос, Япон, Нидерланд, Монгол улсын нэр хүндтэй эрдэмтэн, эмч, судлаач нар уригдан оролцож судалгааны ажлын үр дүнг танилцуулах юм.

Хурлын хөтөлбөр, цахим хуралд оролцох холбоосыг и-мэйл хаягаар илгээнэ.

2021.11.12-ны өдрийн хуралд дараах линкээр нэвтрэн бүртгүүлнэ үү.

https://forms.gle/L8xcMjjEM9HmqaDd8

2021.11.13-ны өдрийн гардан үйлдлийн сургалтанд хамрагдах бол дараах линкээр нэвтрэн бүртгүүлнэ үү. Бүртгэлийн хураамж: 25’000 төгрөг Жич: Хүний тоо хязагаартай

https://forms.gle/uRSCMV4JK8ChF8269

Та бүхний эрдмийн ажилд амжилт хүсье!

Хүндэтгэсэн,

Хурал зохион байгуулах комисс

Холбоо барих утас: 88098689, 99015126, 99068715,

И-мэйл: ibms@mnums.edu.mn , altantsetseg.b@mnums.edu.mn