Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

” ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР-2021”

2021/09/17

2019 оноос эхлэн жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг  “Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн Өдөр” болох 9 дүгээр сарын 17–ны тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. Энэ тэмдэглэлт өдрийн гол ач холбогдол нь:

  • Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх хүн бүрийн мэдлэгийг нэмэгдүүлэх,
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх,
  • Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах,
  • Эмнэлгийн  тусламж, үйлчилгээтэй холбоотойгоор үйлчлүүлэгчид учирч болзошгүй хор уршгийг  бууруулах   үйл ажиллагааг  сурталчлахад оршдог.

2021 оны 9 сарын 17-ны өдрийг дэлхий нийтээрээ “Эх, нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал” сэдвийн дор “Эсэн мэнд, хүндэтгэлтэй амаржихуйн төлөө шаргуу ажиллацгаая!” уриан дор тэмдэглэж байна.

Бид “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр-2021”--ийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

1. Дэлхий нийтэд эх, нярай, ялангуяа төрөх үеийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлын асуудлыг дэвшүүлэх.

2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талуудыг татан оролцуулах, эх, нярайн аюулгүй байдлыг сайжруулах шинэлэг, үр дүнтэй бодлого боловсруулах, хэрэгжүүлэх.

3.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талуудад эх, нярай, ялангуяа төрөх үеийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах хүчин чармайлтаа нэмэгдүүлж, тогтвортой үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг уриалах.

4.Төрөлтийн явцад эх, нярайд тулгардаг зайлсхийж болох эрсдэл, хор уршиг, таагүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх шилдэг туршлагыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх, сурталчлах зэрэг юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица "Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн өдөр"-т зориулан мэндчилгээ дэвшүүллээ.

“Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн Өдөр-2021-т зориулсан богино хэмжээний видео контент татах холбоос

“Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн Өдөр-2021”-ийг угтан зохион  байгуулсан “Эх, нярайн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сургалтын бичлэг татах холбоос