Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ҮНДСЭН МЭРГЭШЛЭЭР ШАЛГАЛТ ӨГСӨН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АНХААРАЛД

2021/09/15

Дотрын анагаах судлал, Эрчимт эмчилгээ судлал, Эмнэл зүйн эмгэг судлал, Яаралтай тусламж судлалын чиглэлээр шалгалтад тэнцсэн, хяналтын тоонд багтсан эмч нарын сургалт эрхлэх байгууллагыг сонгуулна.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдалтай холбоотой Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын 7 дугаар тогтоолоор  Дотрын анагаах судлал, Эрчимт эмчилгээ судлал, Эмнэл зүйн эмгэг судлал, Яаралтай тусламж судлалын үндсэн мэргэшлийн чиглэлээр элсэлтийн шалгалтад тэнцэж, хяналтын тоонд багтсан эмч нарын сургалт эрхлэх байгууллагаа сонгох ажиллагааг  цахим болон танхим хосолсон хэлбэрээр 2021 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулна. 

Эмч нар дараах материалыг бүрдүүлэн хуваарийн дагуу оролцоно уу.

Бүрдүүлэх материал:  

  1. Суралцахыг хүссэн өргөдөл
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3.  Анагаах ухаан, Уламжлалт анагаах ухаан, Нүүр амны чиглэлээр бакалаврын диплом /нотариатаар баталгаажуулна/
  4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулна/
  5. Нийгмийн даатгалын дэвтэр зурагтай, тушаалтай хэсэг /нотариатаар баталгаажуулна/

Жич:  Шалгалтад тэнцсэн, хяналтын тоонд багтсан эмч нэг бүртэй холбогдож чиглэл өгөх тул утсаа нээлттэй байлгана уу.

Цагийн хуваарь:

Үндсэн мэргэшлийн чиглэл

Хуваар сонгуулах огноо

Хугацаа

Тайлбар


Эмнэл зүйн эмгэг судлал

2021 оны 09–р сарын 16

10:00 – 11:00 цагт

Цахимаар оролцох эмч нар товлогдсон цагт онлайнаар бэлэн байх, танхимаар оролцох эмч нар

ЭМХТ – ийн

3 давхрын хурлын танхим ирнэ үү.

2.

Яаралтай тусламж судлал

11:00 – 13:00 цагт

3.

Эрчимт эмчилгээ судлал

15:00 – 16:00 цагт

4.

Дотрын анагаах судлал

2021 оны 09 –р сарын 17 

10:00 – 15:00 цагт

Жич:

  1. Цахим болон танхимаар нэг цагт сонгуулна.
  2. Оноо тэнцсэн эмч нарыг нэг цагт  сонгуулна.
  3. Товлогдсон цагт оролцоогүй тохиолдолд дараагийн эмчийг оруулна.

 Сургалт 2021 оны 09 дүгээр сарын 20-нд эхлэх тул бэлэн байдлаа хангана уу.