Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТАД ОРОХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АНХААРАЛД

2021/09/15

2021 оны мэргэшлийн зэргийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтний нэрс 2021 оны 04 сарын 02-ны өдөр ЭМХТ-ийн А/39 дүгээр тушаалаар батлагдсан.

Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор мэргэшлийн зэргийн шалгалтад нэмэлтээр зэрэг горилогчдын хүсэлтийг хүлээн авах чиглэлийг Мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлд өгч ЭМХТ-ийн захирлын А/109 дүгээр тушаалаар мэргэшлийн зэргийн шалгалтад нэмэлтээр  орох эмнэлгийн мэргэжилтний нэрс, шинэчилсэн хуваарь, комиссын бүрэлдэхүүн батлагдлаа./ http://hdc.gov.mn/file-category/2/ /

2021 оны зэргийн шалгалтыг цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цахим платформд суурилан авах болсон бөгөөд ингэснээр тухайн байгаа газраасаа цахимаар шалгалтаа өгөх нөхцөлийг бүрдүүллээ.

Сувилахуйн чиглэлээр 2021 оны 08 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд 1102 сувилагч зэргийн шалгалтад амжилттай хамрагдсан.

Бусад чиглэлээр зэргийн шалгалт өгөх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд шалгалт зохион байгуулах эрх бүхий Мэргэжлийн нийгэмлэг, Холбоо, Салбар зөвлөлд хандан нэвтрэх нэр, кодоо авч жишиг сорилоо ажиллан, техникийн бэлэн байдлаа хангана уу.    

http://ubt.mn цахим хуудсаар нэвтрэн жишиг сорилоо ажиллана уу.