Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЗАРЛАЛ

2021/08/30

                                  ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

Нэг. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд тус төвийн 203 тоотод 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажлын өдрүүдэд 09.00-12.00, 14.00-17.00 цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөвөөр товчилсон нэр, томьёо хэрэглэлгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, e-mail хаяг зэргийг тодорхой дурдана.

Хоёр. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

1. Бүртгүүлэгч нь хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.

2. Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл

· Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн А,Б анкетыг 2019 оны маягтын дагуу бүрэн бөглөсөн байх)

· Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ын эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт

· Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт

· Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт

· 4 х 6-гийн хэмжээний зураг 2 хувь

  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

Гурав. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

Сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд ЭМХТ-ийн 7012-8805 дугаарын утсаар холбогдон лавлаж болно.

"ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР"