Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЗАРЛАЛ

2021/08/17

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ын 2 дугаар хэсгийн 2.2.4 дэх заалт, 2017 оны “Магадлан итгэмжлэлийн шинжээч сонгон шалгаруулж, томилох, чөлөөлөх журам батлах тухай” А/118 дугаар тушаалаар батлагдсан журамд заасны дагуу Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
   
Тавигдах үндсэн шаардлага:

  1. Тухайн мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан
  2. Анагаах ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэн, мэргэшлийн зэрэгтэй,
  3. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, зөвлөгөө өгөх, багаар ажиллах чадвартай байх.
  4. Баримт бичиг боловсруулах чадвар, дадлага туршлагатай; компьютерийн өргөн хэрэглээний программ дээр чөлөөтөй ажиллах чадвартай байх /Microsoft Word, EXCEL, PowerPoint .../
  5. Эмнэлгийн удирдлага, тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын чиглэлээр гадаад, дотоодод урт, богино хугацааны сургалтад хамрагдаж байсан, судалгаа шинжилгээний ажил хийж байсан туршлагатай;
  6. Тасаг, нэгжийн эрхлэгчээс дээш удирдах албан тушаал эрхэлдэг эсвэл удирдаж байсан туршлагатай;
  7. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага (эмнэлэг, сувилал, эм хангамжийн байгууллага)-д удирдах албан тушаал /Захирал, байгууллагын дарга, ТУЗ-ын дарга, гишүүн, хөрөнгө оруулагч/ эрхэлдэггүй;
  8. Ёс зүй, харилцаа, хандлагын зөрчилгүй байх;
  9. Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй;

Нэмэлт тусгай шаардлага:

  • Их эмч: Үндсэн мэргэшлээрээ 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан. Ахлах зэргээс доошгүй мэргэшлийн зэрэг эзэмшсэн.
  • Эм зүйч: Эмнэлзүйн эм зүйч,
  • Сувилагч: Дипломын болон бакалаврын боловсролтой, төрөлжсөн мэргэшил эзэмшсэн, ахлах зэргээс доошгүй мэргэшлийн зэрэг эзэмшсэн.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер.

Дээрх үндсэн болон тусгай шаардлагыг хангасан мэргэжилтэнүүд сонгон шалгаруулалтад оролцоно.
 
Бүрдүүлэх баримт бичиг:
 
1. Өргөдөл
2. Төрийн албан хаагчийн анкет
3. Иргэний цахим үнэмлэхний хуулбар
4. Боловсролын диплом, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх, удирдлагын сургалтын гэрчилгээ, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, эрдмийн цол болон мэргэшлийн зэргийг нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай, ажлын дадлага туршлага, тасралтгүй сургалтад хамрагдсан талаарх ажиллаж буй байгууллага, мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэгийн тодорхойлолт;
6. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл (УИХ-ын хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан маягтаар)
7. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
8. Ёс зүйн салбар хорооны тодорхойлолт
 
    Сонгон шалгаруулалтад оролцох мэргэжилтний баримт бичгийг Эрүүл мэндийн яамны  бичиг хэрэгт 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цаг хүртэл хүлээж авна.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 51-263757  дугаарын утсаар лавлана уу.
   
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР