Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

Жор бичих эрх нээх тухай

2021/06/29

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

Эрүүл мэндийн яамнаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалын хөнгөлттэй эмийн жор бичих health.gov.mn онлайн програм хангамжийн системийн эрхийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд 2021 оны 5 сард 2/2697 албан тоотоор шилжүүлсэн.

Хэрэглэгчийн эрхийг зохицуулах үүрэг шилжиж байгаа боловч тус програм хангамжийн нэвтрэх эрх нь өнөөг хүртэл шилжиж ирээгүй байгаатай холбоотойгоор бид системд хэрэглэгч нэмэх болон өөрчлөх боломжгүй байна.

Эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад эрхийг шилжиж ирсний дараагаар албан бичгээр нэгдсэн зарыг тараах болно.

ЭМХТ Эрүүл мэндийн мэдээллийн алба